Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймагт тэг зогсолтыг цуцалж бүх нийтийн бэлэн байдлын хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлэн дөрвөн хэсэгт хуваан зарим үйлчилгээг үзүүлж байгаа юм. 

Иргэдийн нийгэмд оролцох байдлыг журмаар зохицуулж банкны системийн үйлчилгээ авах нөхцөлийг хангахаар ажиллаж байна. Ирэх даваа гараг буюу 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн таван банкны 23 салбар ажиллах аж. Тодруулбал Төрийн банк, ХААН, Худалдаа хөгжил, Хас, Голомт банкны салбар нэгжүүд өглөөний 11.00-16.00 цагийн хооронд ажиллана. 

 

Өнөөдрийн байдлаар 9 банкны 92 АТМ ямар нэгэн саадгүй ажиллаж байгаа бөгөөд иргэд онцын шаардлагагүй тохиолдод заавал банкаар үйлчлүүлэхгүй, цахим банкны системээр үйлчлүүлэх боломжтой аж.