Цаг үеийн мэдээ

 Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт 11 сарын 6-наас 11 сарын 25 хүртэл ажлын, эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр 551 иргэн иржээ. Үүнээс одоогоор 256 иргэн гэрийн хяналтад байгаа. Үлдсэн хүмүүсийн ажиглалтын хугацаа дууссан байна.

 Баян-Өлгий аймагт ирсний дараа хурдавчилсан тестээр 159 хүнийг, PCR шинжилгээнд 153 хүнийг тус тус хамруулснаас бүгд сөрөг гарсан байна.