Цаг үеийн мэдээ

Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона Буэнос Айрес хот дахь гэртээ зүрхний шигдээсний улмаас  60 насандаа таалал төгссөн байна.

Тэрээр энэ сарын эхээр тархины мэс засалд орж, 11 дүгээр сарын 12-нд эмнэлгээс гарсан юм. Түүний биеийн байдал маш хүнд байгаа талаар Аргентины хэвлэлүүд мэдээлж байсан юм.

1960 оны 10 дугаар сарын 30-нд Аргентины нийслэл Буэнос Айрес хотод католик шашинтай ядуу гэр бүлд мэндэлсэн тэрээр найман настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн бөгөөд 16 нас хүрэхийнхээ өмнөхөн анхны мэргэжлийн тоглолтоо "Аргентинос Жуниорс" багийн өмсгөлтэй хийж байсан юм. Тэрээр 1977-1994 оны хооронд Аргентины шигшээ багийн төлөө 91 удаа тоглож, 34 гоол оруулж байсан юм.

Эх сурвалж: ВВС