Цаг үеийн мэдээ

Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона энэ сарын 25-нд  нас барсан харамсалтай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл түүний бага хүү коронавирусийн халдвар авч сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй тухай сэтгүүлч Танкреди Палмери твиттер хуудаснаа нийтэлжээ. 

"Ойр дотны хүмүүс нь аавынх нь талаар түүнд мэдэгдэхгүй байхыг хүссэн ч харамсалтай нь нэгэн шар хэвлэлийн сэтгүүлч түүн рүү залгаж, аавыгаа нас барсан талаар юу мэдэрч байгаа талаар нь асуусан. Диего аавынхаа нас барсныг өвчинтэй тэмцэж байгаа хүнд үедээ сонссон" хэмээн бичжээ.

 

Сын Марадоны попал в реанимацию