Цаг үеийн мэдээ

Чуулганы хуралдааны үеэр цаг үеийн нөхцөл байдлын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гашуусухайтад нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар гомдол ирүүлж байна. Нөхцөл байдал үнэхээр хүнд байгааг тэд хэлж байгаа. Дарга нарыг очихоор байдал нэг өөр байдаг. Яг үнэндээ тэр нь өнгөлөн далдлалт.

Арилжааны банкууд нэгдсэн нэг стандарт барьж, зээлийн хүүгийн асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй байна. Айдас түгшүүрээр биш боломжоор удирдах нь нөхцөл байдлын үе дэх оновчтой арга хэмжээ. Утаагүй түлшийг захиалга аваад түгээж болно.

УИХ онлайнаар хуралдаж болж байна. Цар тахалтай тэмцэх ажилд иргэн, байгууллага бүр хүчээ нэгтгэж байж давж гарна. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хөл хорио он дуустал үргэлжилбэл хагас сая гаруй хүн ажилгүй болох тооцоог гаргасан байна. 

Салбар бүрд өөр өөр санаачилга дэвшүүлж болно. 2021 оны эхний хагаст коронавирусийн эсрэг вакцин гарах нь нэгэнт тодорхой боллоо. Бид вакциныг бусдаас хоцрохгүй авмаар байна.

Монгол хүний бие махбод, болон ахуйн нөхцөлд аль вакцин тохирохыг судлах эрдэмтэдтэй хамтарсан ажлын хэсэг байгуулъя. Шинжлэх ухааны үндэстэй тооцоо судалгаан дээр үндэслэж коронавирусийн вакциныг оруулж ирэхэд тусгай арга хэмжээ авах нь чухал байна" гэв.