Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажиллаж буй эмч, сувилагчиддаа сэтгэлийн дэмжлэг болгон эрүүл мэндийн байгуулагад нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгч өтгөрүүлэгч буюу амьсгалын аппарат болон цэр соруулах аппарат зэрэг тоног төхөөрөмжийг хувийн зардлаар авснаа өчигдөр дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө.