Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын "Аймаг, нийслэлийн Засаг даргаас шагнал олгох тухай" 54 дүгээр тогтоол, "Төрийн албан хаагчдад шагнал олгох тухай" 5 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын "Шагналын журам батлах тухай" 2021 оны А/197 дугаар захирамжийн дагуу Төрийн албаны тухай хууль тогтоомжийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, цар тахалтай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэж буй Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг,  Онцгой байдлын газар,  Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар,  Зоонозын өвчин судлалын төвийн нийт 38 албан хаагчийг аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр шагнаж, тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулав.