Цаг үеийн мэдээ

Бямба гарагт Оросын цэргүүд Одесс руу долоон пуужин харвасан байна.  Пуужингийн нэг нь олон давхар орон сууцны барилгыг онож, хэд хэдэн орон сууцыг нураажээ.  18 хүн амиа алдаж, 20 хүн шархаджээ.

Хохирогчдын дунд Юрий Глоданы гэр бүл, хадам ээж, эхнэр Валерия, гурван сартай охин Кира нар байгаа юм.  Эмгэнэлт явдлын талаар Юрий ВВС-д ярьжээ.

"Өчигдөр миний хувьд бүх дэлхий үхсэн, Оросын пуужинд буудуулж үхсэн.  

Би түүнийг ямар байснаар нь дурсан санах болно. Эхнэр маань их эелдэг, инээх дуртай, энгийн зүйлээс л баяр баяслыг олж авдаг, аз жаргалтай нэгэн байсан.  Тэр ямар ээж байсан гээч ... Та нар төсөөлж ч чадахгүй!  Тэр бол ээж, тэр бол найз, тэр бол охин - хамгийн сайн чанаруудтай ... Би өөр ийм хүнийг хэзээ ч олохгүй.  Үүнийг бурхан ганц л удаа өгөх боломжтой.

Охиноо төрөхөд би баярлаж уйлсан.  Одоо миний охин  байхгүй гэдэгтэй эвлэрэхэд надад зүгээр л маш хэцүү байна.  Мөн эхнэр, хадам ээж хоёрыгоо ч гэсэн ... Миний нүдний өмнө бүх дэлхий өчигдөр үхсэн.  Харамсалтай нь манай гэр бүл ганцаараа биш.

Энэ бол бүх Украины уй гашуу юм.  Энэ бол Одессын уй гашуу.  Энэ бол хүн төрөлхтний амьдралын үнэ цэнтэй соёл иргэншсэн ертөнцийн гашуудал юм.  Яагаад гэвэл 21-р зуунд хүн хоорондын харилцаа ийм өндөр түвшинд, соёл иргэншил ийм өндөр түвшинд байхад аль ч улс ийм түрэмгийлэл, дайн байлдаан, аллага, харгислал хийж өөр улсыг сүйрүүлж болохгүй" гэжээ.  

Эх сурвалж: BBC русская служба, Медуза