Цаг үеийн мэдээ

Якутск хотын иргэн Айхал Аммосовыг "Сүйт залуу ирлээ" гэсэн бичигтэй зурагт хуудас барин буяны оршуулгын үйлчилгээний гадаа жагссаны улмаас баривчилжээ.  Тэрээр энэ тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа (eternalwinter22) дамжуулан мэдэгджээ.

Түүнийг яг ямар хэргээр буруутгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.  Үүнээс  өмнө Аммосов Украинд амь үрэгдэгсдийн дурсгалд зориулж "Баатар хот Киев" дурсгалын хөшөөнд дээр цэцэг өргөж байсан байна.

"Сүйт залуу ирлээ" гэсэн хэллэг нь Алексей Балабановын "Ачаа 200" киноны ишлэл бөгөөд Афганистанд амиа алдсан Зөвлөлтийн цэргийн тухай өгүүлдэг.

Хүний эрхийн “ОВД-инфо” төслийн мэдээлснээр Орост дайны эсрэг жагсаалд оролцсон нийт 15 мянга гаруй хүн саатуулагдсан байна.  ОХУ-ын Зэвсэгт хүчнийг "гүтгэх" тухай Захиргааны зөрчлийн тухай хуулийн 20.3.3-т заасан шинэ зүйлийн дагуу 1000 гаруй захиргааны хэрэг үүсгэгдсэн байна. 

Эх сурвалж: Настоящее время