Цаг үеийн мэдээ

Олон улсын хоккейн холбоо (IIHF) ОХУ-ын 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг цуцалж байна.  Энэ тухай тус байгууллагын мэдэгдэлд дурдсан байна.

2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-21-ний хооронд Санкт-Петербург хотноо болох байжээ.

"Бүх оролцон тоглогчид, албан ажилтнууд, хэвлэл мэдээллийнхэн, хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдал, сайн сайхан байдалд санаа зовж, IIHF-ийн Удирдах зөвлөлөөс 2023 оны хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ОХУ-аас зохион байгуулах эрхийг IIHF-ийн №9-р дүрмийн дагуу цуцлах шийдвэр гаргасан" гэж IIHF-ийн вебсайтад нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

Шинэ зохион байгуулагч улсыг тавдугаар сард Финландын Тампер хотод болох IIHF конгрессын үеэр сонгоно.

Өмнө нь IIHF ОХУ-ын Омск, Новосибирск хотод залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг хассан.  Энэхүү шийдвэрүүд нь ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбоотой юм.  Үүнтэй ижил шалтгаанаар Орос, Беларусийн хоккейчид IIHF-ийн дэмжлэгтэй зохиогддог бүх тэмцээнд оролцох эрхгүй болжээ.

Эх сурвалж: Интерфакс