Цаг үеийн мэдээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун хэрэв улс орных нь бүрэн бүтэн байдалд аюул заналхийлэл ирвэл цөмийн хүчнийг нэн даруй хөдөлгөхөд хэзээд бэлэн гэдгээ даваа гарагт болсон цэргийн жагсаал дээр хэлсэн байна. Мөн өрнөдийнхний ундууцлыг хүргэсээр ирсэн пуужингийн туршилтаа үргэлжлүүлсээр байхаа мэдэгджээ.

Умард Солонгосын армийн 90 жилийн ой дөрөвдүгээр сарын 25-ны даваа гарагт тохиосон. Ойн баярыг тэмдэглэн зохион байгуулсан цэргийн жагсаалд удирдагч Ким цагаан өнгийн цэргийн дүрэмт хувцастай эхнэр Ри Сол Жугийн хамт тагтан дээрээс инээмсэглэн даллаж байгаа зургийг олон нийтэд дэлгэжээ. 

Цэргийн жагсаалд армийн олон мянган алба хаагч оролцсон ба Умард Солонгосын ойрын зайн болон тив алхсах хүчин чадалтай баллистик Хуасонг-17 зэрэг пуужингуудыг харуулжээ. Өнгөрсөн сард Хуасонг-17 пуужингийн туршилт амжилттай болсныг тус улс зарласан юм. Он гарснаас хойш Умард Солонгос 13 удаа пуужингийн туршилт хийжээ. 

Эх сурвалж: The Guardian