Цаг үеийн мэдээ

Мьянмарын Засгийн газрын тэргүүн асан, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чид авлига хээл хахуулийн хэргээр дахин таван жилийн ял оноож, тэрээр нийт 11 жилийн хорих ял сонсоод байна. Өмнө болсон шүүх хурлуудаар зургаан жилийн ял аваад байсан юм.

Мянмар улсад өнгөрсөн жил төрийн эргэлт гарснаас хойш цэргийн эрх мэдэлтнүүд Аун Сан Су Чиг хорьсон. Хэвлэлийнхэн төдийгүй олон нийтэд хаалттай нууц шүүх хурлуудаар түүнд 20 орчим ял тулгаад байна. Хэрэв эдгээр бүх хэрэгт гэм буруутай гэж үзвэл 76 настай Су Чи үлдсэн амьдралаа дуустал хорих газарт байх юм.

Энэ долоо хоногт болсон шүүх хурал дээр түүнийг Янгон хотын захирагч байсан Фио Мин Тэнээс 600,000 ам.доллар, 11,4 кг алтан гулдмай хахуульд авсан гэж буруутгажээ. Олон улсын хүний эрхийн байгууллагууд Мьянмарын цэргийн эрх баригчдын үйлдлийг хурцаар зэмлэн буруушааж, шүүх хурлыг нээлттэй ил тод явуулахыг шаардаж байна.

Эх сурвалж: The Guardian