Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Хэнань мужийн төвд шувууны томууны H3N8 вирус хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Гэртээ тахиа, хэрээ тэжээдэг дөрвөн настай хүү H3N8 вирусээр халдварласан гэж Хятадын Үндэсний эрүүл мэндийн газар мэдээлжээ.

Шувууны томуу 1990-ээд онд хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд халдварлах чадвар сайтай вирус гэж үзэх болсон. H3N8-тай төстэй вирус хүнд халдварладаг боловч тийм тохиолдол маш ховор юм. Ийм вирусээр халдварласан амьтан, шувуутай маш ойроос харьцсан тохиолдолд халдвар авах эрсдэлтэй байна.

H3N8 вирус шувуу, моринд өргөнөөр халдварлаад байгаа бөгөөд Умард Америкт нохойноос илрээд байна. Америк, Их Британи, Европ даяар энэ жил H3N8 вирус нийтлэг тархсан нь хүнд халдварлахдаа мутацид орж хувирсан байж болзошгүй гэсэн түгшүүрийг бий болгожээ.

Ойрын жилүүдэд ОХУ-д H5N8, БНХАУ-д H8N9, H10N3 вирусүүд хүнд халдварласан тохиолдлууд гарсан юм.

Эх сурвалж: The Guardian