Цаг үеийн мэдээ

Италийн Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр шинээр мэндэлсэн хүүхдүүдэд нэр өгөхдөө эцэг, эхийн хоёулангийнх нь овгийг өгдөг болжээ. Дэлхийн улс орнуудад шинээр мэндэлсэн нялх хүүхдүүдэд эцгийнх нь овгийг ихэвчлэн өгдөг уламжлал тогтсон. Гэвч энэ уламжлал нь ялгаварлан гадуурхсан болон хүүхдийн ирээдүйд хор хөнөөлтэй шийдвэр гэж Италийн Үндсэн хуулийн шүүх үзжээ. 

Хуулийн шинэ заалтад эцэг, эх хоёулангийн овог нэрийг өгч болохоос гадна эцэг, эх хоёул овог нэрээ сонгох эрхтэй. Мөн эцэг, эхийн шийдсэнээр овгийн дарааллыг тогтоох ба  эцэг, эхчүүд харилцан зөвшилцсөний үндсэн дээр аль нэгээр нь овоглож болно гэжээ. Уг шийдвэрийг Парламентад дэмжсэн тул хэрэгжиж эхлэхийг нь хүлээж байна. 

Эх сурвалж: The Guardian