Цаг үеийн мэдээ

Дэлхий дээрх хамгийн том хэмжээтэй цэнхэр өнгийн алмаз эрдэнийг Хонконгийн Сотебайс дуудлага худалдаан дээр заржээ. 15.10 каратын хэмжээтэй шатлан зассан эрдэнийн чулуу 450,925,000 Хонконг доллар буюу 57,5 сая ам.долларын үнэ хүрсэн байна.

“The De Beers Cullinan Blue” нэртэй цэнхэр алмазыг худалдаж авахаар дөрвөн эрхэм найман минутын турш үнэ хаялцжээ. Уг ховор эрдэнийг Өмнөд Африкийн Куллинан уурхайгаас 2021 онд олборлосон байна.

Сотебайс дуудлага худалдаан дээр 10 каратаас дээш эрдэнийн чулуу ердөө тавхан зарагдаж байжээ. Энэ удаагийнх шиг 15 каратын алмаз эрдэнэ худалдаж байгаагүйгээрээ онцлог байна.

“The De Beers Cullinan Blue” дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэтэй зарагдсан цэнхэр алмаз болоход ойрхон байсан ч 2016 онд зарагдсан “Oppenheimer Blue” нэртэй 14.42 каратын цэнхэр алмазнаас 70,000 ам.доллароор хямд зарагдсан байна.

Эх сурвалж: CNN