Цаг үеийн мэдээ

Орос улс 5-р сарын 9-ны Ялалтын баяраас өмнө Украин дахь цэргийн тусгай ажиллагааг дуусгах хугацааг зохиомлоор тааруулах төлөвлөгөө байхгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Италийн "Mediaset" телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.  Түүний хэлснээр, "Украин дахь ажиллагааны хугацаа нь юуны түрүүнд энгийн иргэд болон Оросын цэргийн албан хаагчдад учрах аливаа эрсдэлийг аль болох багасгах нөхцлөөс хамаарна" гэжээ.

Оросын тал Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг бууж өгөхийг шаардаагүй, харин Украины “неонацист батальонуудад” эсэргүүцлээ зогсоож, энгийн иргэдийг суллах тушаал өгөхийг Зеленскийгээс шаардаж байна гэж тэрээр нэмж хэлсэн.

ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн мөн Орос улс Украины засгийн эрх мэдлийг солихыг оролдоогүй тухай хэлж: "Бидний зорилгод Украины дэглэмийг өөрчлөх асуудал ороогүй. Энэ бол Америкийн хийдэг зүйл. Тэд үүнийг дэлхий даяар хийдэг” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Интерфакс