Цаг үеийн мэдээ

Энэ жил Москвад болох Ялалтын баярын хүндэтгэлийн жагсаалд гадаадын ямар ч удирдагчийг уриагүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баасан гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн.

"Энэ бол бидний баяр, энэ бол бүх оросуудын гэгээн баяр юм,  гадаадын удирдагчдыг уриагүй. Энэ жилийн хувьд "ойн бус" өдөр буюу Аугаа эх орны дайнд Германыг ялсны 77 жилийн ой тохиож байна.  Беларусийн тэргүүн Александр Лукашенко мөн ирэхгүй, айлчлал хийхээр төлөвлөөгүй байна" гэж Песков хэлжээ.

2021 онд ялалтын баярын жагсаалд 191 цэргийн техник оролцож байсан бол 2022 онд 129 нэгж цэргийн техник оролцоно гэж ОХУ-ын БХЯ-ны баасан гарагт гаргасан парадын бүрэлдэхүүний тухай мэдээлэлд бичжээ. Явган жагсаалд 2021 оны парадад 12 мянган хүн оролцсон бол 2022 оны жагсаалд БХЯ-ны мэдээлснээр Юнармиа хагас цэрэгжсэн хөдөлгөөний хүүхдүүд, Онцгой байдлын газрын ажилтнууд зэрэг 10 мянга орчим хүн Улаан талбайд алхах юм байна.

Эх сурвалж: gazeta. ru, BBC Русская служба