Цаг үеийн мэдээ

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, талууд “өнгөрсөн үеийн үл ойлголцол”-ын талаар ярилцсан тухай DPA агентлаг холбооны ерөнхийлөгчийн хэлтсээс иш татан мэдээллээ.

Украины эрх баригчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Штайнмайерыг айлчлахыг үгүйсгэсний дараа Берлин, Киев хоёрын хооронд өрнөсөн улс төр, дипломатын хэд хэдэн дуулиан шуугиантай үед энэ яриа өрнөсөн юм. Үүний дараа ХБНГУ-ын канцлер Олаф Шольц одоохондоо Киевт айлчлах бодолгүй байгаагаа мэдэгдэв.

Энэ нь дуулиан гарснаас хойш хоёр Ерөнхийлөгч анх удаа утсаар ярьсан байна.  DPA-ийн мэдээлснээр Штайнмайер, Зеленский нар "өнгөрсөн үеийн үл ойлголцлын талаар" ярилцаж Зеленский өөрийн биеэр Штайнмайер, канцлер Шольц нар болон Германы бүх удирдлагыг айлчлахыг урьсан гэж тус агентлаг бичжээ.  Тэдний яриа 45 минут үргэлжилсэн бөгөөд Герман улс Украиныг бүрэн дэмжинэ гэж Штайнмайер батлан хэлсэн байна.

Эх сурвалж: РИА Новости