Цаг үеийн мэдээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж мэдээлэл хийлээ. Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ: 

"Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлөөд явах саналыг Засгийн газраас оруулж ирсэн. Харин УИХ-ын ажлын хэсэг сунгах тухай асуудлыг олон удаа ярьсан.

Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь дараагийн зээлд сөргөөр нөлөөлж буй учраас  ипотекийн зээлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлнө гэж шийдвэрлэсэн" хэмээлээ.