Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 16 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 7 нь нийслэлд, 9 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 1.007.759 хүрэв.
Сүүлийн 24 цагт 14 хүн эдгэрч, 162 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.
Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2136 энджээ.