Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 1 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн 1 тохиолдол нь нийслэлд бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 1.007.872 хүрэв.
Сүүлийн 24 цагт 7 хүн эдгэрч 14 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.
Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2136 энджээ.