Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн 17 хүртэлх насныхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Станбул хотод болж байна. Манай Улсаас хөвгүүдийн 10, охидын 5 жингийн тамирчид тус тэмцээнд зодоглосон. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр хөвгүүдийн 45 кг-ийн жинд Б.Буянжаргал эхний тойрогт Японы Ацуки Мацуурад 8-2 оноогоор ялагдаж, Мацуура Армены тамирчинд хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн, 51 кг-ын жинд Т.Мянганбанзрагч Австралийн Кристиан Чиселд 12-7 хожигдсон бол 60 кг-ын жинд Б.Занданбат эхний тойрогт Узбекистаны Шамшиддин Жумабоевыг 10:9-өөр, ӨАБНУ-ын Петрус Жакобус ван дер Уалтыг 8:0-ээр, Румыний Валентин Сзилагыйг 10:0-ээр ялснаар хагас шигшээд Японы Акито Маэхарад 0:11-ээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов. 71 кг-ийн жинд П.Билгүүндалай эхний учраа Молдавын тамирчин Петр Каражовыг 8-6-аар, Азербайжаны Исмайл Адил Рахимлид 10-0-ээр, 92 кг-ийн жинд А.Дэмүүл Германы тамирчин Эрвин Плючникд 4-4-өөр ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм. 

17 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдрийн медальтнууд хэдхэн цагийн дараа тодорно. Б.Занданбат дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 23:00 цагт эхэлнэ.

Эх сурвалж: MGL Sport