Цаг үеийн мэдээ

Намрын дунд сарын шинийн 10-ны энэ билигт сайн энэ өдөр 50 жил ханилж буй Монгол улсын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, Ардын жүжигчин, Монгол улсын Гавьяат Жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва, Дагвадоржийн Мэндбаяр нар “Алтан хурим”-ын ёслолоо үр хүүхдүүд, ач, зээ ахан дүүсийнхээ хамт хүндэтгэлтэйгээр ёслон тэмдэглэлээ.