Цаг үеийн мэдээ

Чингис хаан Үндэсний музейд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-ний 12:00 цагаас тус музейн Эрдэм шинжилгээний номын сангийн нээлт болно. 

Тус номын сан эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулахад тав тухтай орчин, 160.7 м2 талбай бүхий 8 хүн сууж үйлчлүүлэх уншлагын танхимтай, номын фонд, 2 номын санчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

Номын сангийн фонд 209.6 м2 талбайтай бөгөөд түүх, археологи, угсаатан, монгол судлал, хэл шинжлэл, соёл судлал, музей судлалын чиглэлээр төрөлжсөн 6000 гаруй гадаад, дотоодын ховор судалгааны бүтээл, ном, эрдэм шинжилгээний сэтгүүлээс бүрджээ. Мөн, нийт 15 мянган цаасан болон тусгай суурьтай ном, сэтгүүл, судалгааны бүтээл хадгалах боломжтой орчин үеийн тоног төхөөрөмж, нягтруулсан шүүгээгээр хангагджээ. Номын фонд Дьюигийн аравтын ангиллаар ангилсан, цахим каталогтой, олон улсын стандарт хайлтын “МонКоха” системтэй холбогдож 5200 гаруй судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний сэтгүүлийн мэдээллийг хайлтын системд оруулаад байна.