Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн богино эргэлтийн төлөвлөгөөний талаар танилцууллаа. Үүнд:

Чиглэлүүдээ магистрал 5 шугам, тойрог 6 шугам, чиглэлийн шугам, хотоос алслагдсан шугам гэж явуулахаар төлөвлөжээ. 

М1: 5 шар – Офицеруудын ордон /75 автобус 3 минутын зайтай үйлчилнэ/

М2: Зунжин – Сүхбаатарын талбай. 

М3: Нисэх – Сүхбаатарын талбай

М4: Хороолол – Шар хад /Хойд замаар/

М5: Ботаник – Хермес худалдааны төв /Нарны замаар/

М6: Шинэ 100 айл – ТЭЦ3 /Дунд гол дагасан замаар/

М1 чиглэл хотын баруун, зүүн чиглэлд

М2, М3 хотын урд, хойд чиглэл

Т1, Т2: III,IV хороолол – VI бичил хороолол – Од кинотеатр – Баруун 4 зам – Нарны гүүр – ТЭЦ-3 – Гурвалжингийн гүүр – Саппорогоор хотын баруун чиглэлд зорчино. 

Т3, Т4: Баруун 4 зам – Гэсэр – Баянбүрд – Их тойруу – 100 айл – Сансрын тойрог – Зүүн 4 зам – Нарантуул – Нарны зам – Вокзал – Төмөр замын дээд сургууль чиглэлд зорчино. 

Сүхбаатарын талбайн автомашины зогсоолыг Төв стэйшн хэмээн нэрлэнэ.  

M5, 6: Цагаан давааны задгай – Монел – Цайз 16 – Офицеруудын ордон – Жуков – Зүүн 4 зам – Сансрын тойрог – 100 айл – 32-ын тойрог – 17-гийн уулзвар – Дарь эхийн шинэ буудал чиглэл.

 Т7, 8: Баянбүрд  - 32-ын тойрог – 100 айл – Сансрын тойрог – Туннел – Хөгжим бүжиг – ШУТИС – Хүнсний 1 – Гэсэр сүм чиглэлд зорчино. 

Бусад 40 чиглэл бий.