Цаг үеийн мэдээ

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрлаж байна. 

Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 1, Багануур дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1 байна. Мөн төрийн өмчийн бус 9 сургуулиас 200 метрээс дотогш зайд 9 шатахуун түгээх цэг байрлаж байгааг өнөөдөр Улсын Онцгой комиссын хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. 

Л.Энх-Амгалан: "Газ болон шатахуун түгээх цэгт газар олголт хийдэг төрийн байгууллагууд, энэ чиглэлийн бизнес эрхэлдэг байгууллагууд хүүхдэд ээлтэй шийдвэр гаргадаг, хаана юу барихаа төлөвлөдөг, эрсдэлээ тооцоолдог баймаар байна.

Энэ асуудлыг ойрын хугацаанд  шийдвэрлүүлж, сургууль, цэцэрлэгийн бүсэд хэт ойртсон газ болон шатахуун түгээх станцуудыг буулгах тал дээр тууштай шахаж, асуудлыг байнга тавьж ажиллана" гэлээ.