Цаг үеийн мэдээ

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар алтан амиа алдсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 3 албан хаагчийн ар гэрт Тэнгэр даатгалаас нийт 150 сая төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэлээ.

Эрсэдсэн алба хаагчид өөр даатгалын компанид даатгалтай байсан ч үл харгалзан Тэнгэр Даатгал ХХК-ийн хамт олны зүгээс энэхүү мөнгөн тусламжийг олгохоор болжээ.

Эрсэдсэн амийг бид эргээд авчирч чадахгүй ч ирээдүйд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд хамтран зүтгэх хэрэгтэй гэдгийг уг үйл явдал бидэнд батлан харууллаа.

Иймд Тэнгэр Даатгалын хамт олноос нийт иргэд, компаниуд, төрийн байгууллагуудыг эрсдэлгүй ирээдүйг хамтдаа бүтээхийн тулд хамтран зүтгэхийг уриалж байна.