Цаг үеийн мэдээ

Иргэд байр орон сууцаа даатгуулаагүй тохиолдолд ослын улмаас үүссэн хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар Ипотекийн корпорац болон банкуудаас тодрууллаа.

Ипотекийн зээлээр авсан орон сууц гамшигт өртвөл Ипотекийн корпорац болон Банкууд хариуцахгүй.

Ипотекийн зээл авах үед 3 жилийн хугацаатай даатгалын гэрээ хийгддэг бөгөөд гэрээ дууссан тохиолдолд иргэн өөрөө даатгалын гэрээг дахин сунгуулах ёстой.  Даатгалын гэрээтэй үед гэрээний заалтын дагуу үнэлгээ хийж даатгалын компаниас нөхөн төлбөр олгох боломжтой. Хэрэв даатгалын гэрээ дууссан үед цаашид гэрээг сунгаагүй тохиолдолд даатгалын компани төлбөр олгох боломжгүй.

Харин банкуудын хувьд ипотекийн зээлээр авсан байр орон сууц нь гамшигт өртсөн бол зээлийн эргэн төлөлтөө хийх эсэхээ тухайн зээл авсан банкны салбар дээр очиж харилцааны менежерээс тодруулга авах боломжтой гэлээ.