Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн орчимд 60 тонн газ тээвэрлэж явсан машин осол гаргаж, дэлбэрсний улмаас 60 айлын орон сууц галд өртсөн.

Манай сурвалжлах баг ослын нөхцөл байдлыг газар дээр нь шууд дамжуулж мэдээлсэн. Сурвалжилга бэлтгэх явцад тухайн орон сууцанд байсан иргэдээс тодруулга мэдээлэл авахад орон сууцны галын дохиолол ажиллаагүй. Аюулгүйн гарц, хаалгыг түгжсэн нөхцөл байдалтай байсан нь галын голомтоос гарахад хүндрэл учруулсан, цаг хугацаа алдсан тухай хэлж байсан юм. 

Эрсдэл хэнд ч хэзээ ч тохиолдохыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэн бүр дор бүрнээ хариуцлагатай байж эрсдлийн үед хариу арга хэмжээ авах бэлтгэлтэй байхыг сануулж байна. 

Та амьдарч буй орон сууцандаа аюул, эрсдлийн үед гарах, гарц, тэмдэг, тэмдэглэгээ, аюулгүй дохиолол бий юу? гэдгээ нягталж холбогдох байгууллагуудад анхааруулаарай. 

Мөн цаашлаад өөрийн амь бие, эд хөрөнгөө даатгуулж болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.