Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн баруун урд талын уулзвар дээр хийн газ тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл шатаж, дэлбэрсэн хэргийн газарт Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын 4, Инженер-техникийн шинжилгээний газрын 1, Криминалистикийн шинжилгээний газрын 3, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 17, дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн 23, нийт 48 шинжээч, мэргэжилтнүүд үзлэгт оролцож, ул мөр, эд мөрийн баримт бэхжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 4 удирдах албан тушаалтан мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж, ОБЕГ, ЦЕГ-ын шуурхай штабтай хамтран ажиллаж байна.