Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын албан хаагчид голомтод ажиллаж байх үедээ юуг анхаарах ёстой вэ? 

- Учирч буй аюулын талаар ойлголт, мэдээлэлтэй байх, аюулгүй ажиллагааны зааврыг бүрэн ойлгосон байх

- Голомтод ажиллах үедээ зориулалтын хувийн хамгаалах хувцас хэрэгслийг өмсөх 

- Аврах үйл ажиллагаанд шат зэрэг аюулгүй тоног төхөөрөмжийг ашиглах

- Аврах ажиллагааны үед хувийн дохиоллын системийг ашиглах;

- Дэлбэрэлтийн дараа барилга байгууламж нурах, их хэмжээний тоосонцор, нуранги, шилний хэлтэрхий үүсэх нөхцөл бүрдсэн тул N95 бүхий тэмдэглэгээтэй шүүлтүүртэй амны хаалт зүүх, хатуу ултай хамгаалалтын гутал өмсөх  

- Ил цахилгааны утаснаас болгоомжлох 

- Хамгаалалтын бүсийг тогтоох