Цаг үеийн мэдээ

Одоогийн байдлаар 61 өрхийн 198 иргэнээс “Күпер плаза интернэйшнл зочид буудал”-д 30 өрхийн 116 иргэн /том хүн 79, хүүхэд -37/ байна. Мөн эмнэлэгт 2 иргэн, гадаадад 6 иргэн, хөдөө 8 иргэн, айлд 66 иргэн байрлаж байна. Үүнээс: 65 хүүхэд байна.

Зочид буудалд сэтгэл зүйчийн өрөө гаргаж 116 иргэнд  сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлээд байна.

Дүүргийн эрүүл мэндийн төвөөс 133 дугаар сургууль дээр онцгой, цагдаагийн 36 албан хаагчдад  хордлого тайлах эмчилгээ хийгээд байна.

Зам талбайн арчилгаа цэвэрлэгээний “Грийн электрик инженеринг лед” ХХК нь халтиргаа гулгаанаас сэргийлж Дүнжингарав уулзвар Хүннүгийн гудамжинд  19 тн бодис цацаж, 5 тн давс, 7 тн хайрга дайрга цацаад байна. Тус компаниас 6 техник хэрэгсэл, зам талбайн цэвэрлэгээний -14 ажилтан, “Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас зам талбайн цэвэрлэгээний 135 ажилтан, тусгай техник хэрэгсэл-13, хог тээврийн 6 байгууллагын 20 техник хэрэгсэл, 40 ажилтан 

Нийт 39 техник хэрэгсэл, 189 ажилтан 6500 м.кв талбайн цас, мөсийг цэвэрлэн 12 тн цас мөсийг тээвэрлэн ажиллалаа. 

Одоо замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.