Цаг үеийн мэдээ

Ослын улмаас цэвэр усаар хангагдах боломжгүй болоод байсан Баянзүрх дүүргийн 26-р хорооны Edu хотхоны 3 орон сууц, Sunrise хотхоны 7 орон сууцны оршин суугчид 17.00 цагт ундны усаар хангагдлаа.

Их хэмжээний галд хайлсан цэвэр усны 160мм-ийн 3 метр шугамыг хэсэгчилж сольж засварлахад Ус сувгийн удирдах газрын нийт 20 гаруй ажилтан, машин механизм, бонго 2, эксковатор 1, аваарын тэрэг 1, бохирын 1 машин 8 цаг ажиллаж дуусгалаа.