Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 1 сарын 24-ний 20:30 цагт Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайд байшин шатаж байна гэсэн дуудлага ирсэн. 

Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход  9х9 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 20:40 цагт зогсоосон. 

 Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.