Цаг үеийн мэдээ

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-тай хамтран “Утаагүй шийдлүүд” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт салбарын эрдэмтэн, судлаачид, инженерүүд шинжлэх ухаанд суурилсан өөрсдийн шийдлүүдээ танилцуулж илтгэл хэлэлцүүлсэн юм.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажилд өнгөрсөн 16 жилийн хугацаанд эрх баригчид 1.3 тэрбум төгрөгийг үр дүнгүй зарцуулсан талаарх мэдээллийг хүргэсэн юм.

Харин ШУТИС-ийн багш Б.Мөнхбаяр Нийслэлээс зарласан 20 мянган айлын цахилгаан халаагуурын тендерийн алдаа болоод, агаар, орчны бохирдлыг бууруулах оновчтой шийдэл болж чадахгүй талаарх мэргэжлийн тайлбарыг илтгэлдээ дурджээ.