Цаг үеийн мэдээ

Өмнөд Африкийн цагдаагийн байгууллага АНУ-ын Дотоод аюулгүй байдлын албатай хамтран Баруун Кейпээс бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, түүнтэй холбоотой дуу, дүрсний бичлэг хууль бусаар хадгалсан, олж авсан гурван этгээдийг баривчилсан байна. 

Энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр вустерт нэгэн этгээдийг баривчилсан бөгөөд 95,000 зураг, 6,000 видео бичлэг олсон бол энэ удаагийн баривчилгаагаар хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 149,000 гаруй зураг, 5,000 гаруй видео хураан авчээ. Гэмт этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүдтэй чатлаж, зураг видео солилцсон байсныг илрүүлсэн байна. 

Эх сурвалж: Capetownetc.com