Цаг үеийн мэдээ

2024 оны 01-р сарын 31-ний Лхагва гарагт Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан "хязгаарлалт хийж болзошгүй" байршлуудыг зарлаж байна. 

Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

Жич: Хязгаарлалт 1 цагийн хугацаанд үргэлжилнэ. Тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК