Цаг үеийн мэдээ

ЭМД-ын шимтгэлээ И-Баримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд таны төлсөн шимтгэл 10-15 минутад баталгааждаг.

Тэгвэл 2024 оны 1 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 2-ны өдрийн 14 цагийн байдлаар 12249 иргэн, 14076 удаагийн гүйлгээгээр нийт 738.5 сая төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ.

Төлөлтийг харьяаллаар авч үзвэл: Нийслэлд 6882 иргэн, орон нутагт 5375 иргэн И-Баримт аппликейшнээр ЭМД-ын шимтгэл төлөлтөө төлжээ.