Цаг үеийн мэдээ

2024 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна

Хонь: Эрсдэлтэй худалдаа наймаа нь санхүүгийн хомсдол үүсгэж магадгүй. Хөрөнгө мөнгө их шаардсан ажлыг боломжтой болох хүртэл түр хойшлуул. Ямар нэг эрсдэлтэй алхам хийхгүй байсан нь дээр. Эрүүл мэндээ анхаар. Бие махбод тавгүй, сульдах магадлал өндөр байна. Хувийн амьдралаа зөв хэмнэлд оруулахгүй бол өвчин эмгэг тусах магадлалтай. Хий хоосон санаа зовнилд автах байдлаа түргэн засаарай.

Үхэр: Өнөөдөр гэр бүлийн аз жаргалыг илүү ихээр мэдэрнэ. Бүхий л өдрийг ойр дотнын хүмүүстэйгээ хамтдаа өнгөрүүлэхийг хүснэ. Зарим зүйл дээр та эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж магадгүй. Бусдын алдааг засан залруулах, зөрчилдсөн нэгнийг эвлэрүүлэх шаардлага гарна. Өөрийгөө хэт ихээр ил тод илэрхийлэх нь буруу байх болно.

Ихэр: Хариуцлага хүлээх чадвар болон хичээл зүтгэл шаардсан ачаалал ихтэй өдрүүдийн нэг болно. Ердийн үеийг бодвол илүү их зүйлийг амжуулахын тулд дотоод мэдрэмжээ зөв ашигла. Уран бүтээлч сэтгэхүй илүү шаардлагатай болно. Хэрэв сэтгэлийн хөөрлөө барьж чадахгүй бол таагүй нөхцөл байдал үүсэх үед алдаа гаргаж магадгүй.

Мэлхий: Танил тал болон хамт олны саналаас хойш сууж, зугтах хэрэггүй. Учир нь та бусадтай харьцах үедээ сэтгэл ханамж авахаас гадна сэргэлтийг олж авна. Гэнэтийн ашиг орлого орж ирэх эсвэл азтай үйл явдал болж магадгүй. Хайрын харилцаа эргэлзээнд орно. Ганц бие хүмүүс дотоод сэтгэлээ сонсож байж цаашид яах эсэхээ шийдээрэй.

Арслан: Өөрийн авьяас чадвараараа бусдаас ялгарах өдөр. Олон хүнд тус дэм үзүүлж, зөвлөгөө өгөх бололтой. Танд сайнаар хандах хүмүүс ихэснэ. Олон талын мэдлэг, мэдээллийг олж авах, боловсруулах боломжийг ашиглахад таатай байна. Төлөвлөсөн аялал амжилттай болох болно. Гэр бүл, ойр дотнын хүмүүсийн дундах харилцааны тааламжтай уур амьсгалыг ямар ч нөхцөл байдалд авч үлдээрэй.

Охин: Урт удаан хугацаанд хүлээсэн, таныг сайн ойлгож, хүндэлдэг хүнтэй уулзах боломж олдож магадгүй. Дуртай ажил болон сонирхдог зүйлсээ хийж сэтгэлийн таашаал авах болно. Өөрийн бүтээлч чадвараа нээн илрүүлэх, бусдын гайхширлыг төрүүлэхүйц үйлдэл хийж магадгүй. Гэхдээ боломжгүй зүйлийг боломжтой болгох гэж зүтгэх хэрэггүй.

Жинлүүр: Энэ өдөр хэтэрхий тоомжиргүйгээсээ болж алдаа гаргаж мэднэ. Зарим үүрэг даалгавар нэлээд эрч хүч барж магадгүй. Өмнөх ажлаа цагтаа амжуулаагүй бол нэг их таатай өдөр болохгүй. Бусад хүмүүсийн үг үйлдэл дургүйцлийг тань төрүүлнэ. Таны эсрэг бүх зүйл байгаа мэт харагдаж мэднэ. Хувийн амьдралдаа зарим талаар өөрчлөлт хийх шаардлага байна.

Хилэнц: Амьдралын туршлага суухын тулд ашиг сонирхолд нийцэх ямар нэгэн бүлэгт элсэхийг зөвлөж байна. Найз нөхөд, ойр дотнын хүмүүсийн хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярилцах нь цагийг зөв өнгөрүүлэх арга байх болно. Ирээдүйдээ санаа зовох тул танилын хүрээгээ сайжруулах шаардлага гарах болно.

Нум: Энэ сард хийж амжуулах ажлынхаа төлөвлөгөөг гарга. Мөн өнгөрсөнд хийсэн бүтээснээ ч дүгнэх цагийг өөртөө гарга. Өмнөх амжилт болон бүтэлгүйтлээ харьцуулж, дэнсэлж үзэх хэрэгтэй. Мөнгө санхүүгийн тооцоолол хийх, орлого зарлагаа тооцох зэрэг нь танд амжилтыг авчрах болно. Өөрийн онцлогтой төлөвлөгөөг гаргах нь танд их ач холбогдолтой байх болно.

Матар: Хамгийн ашигтай ажлаа түрүүлж хий. Хэрэгжихгүй төлөвлөгөө таныг төвлөрүүлэхгүй байж мэднэ. Энэ өдөр тодорхой хүрээлэлд болж бүтэхгүй зүйлээ ярьж хэлэлцэн, одоогийн амжилт ололтоо хуваалцах хэрэгтэй. Аливаа нөхцөл байдлын далд нөлөө өсөн нэмэгдэж байгаа тул та ирээдүйгээ сайн төлөвлөөрэй.

Хумх: Хамгийн итгэлтэй хүнтэйгээ хамт байж, урам зоригийг мэдэр. Хувийн амьдралд таатай өдрүүдийн нэг болж өнгөрнө. Амьдралын зарчим, баримталдаг үзэл бодлынхоо төлөө тууштай, итгэлтэй зогсох шаардлага гарна. Эргэж буцсан санаа бодол төөрөгдөлд оруулна. Ахуйн хүрээний аар саар асуудал болон ажил хэргийн тодорхойгүй харилцаанд хэт их ач холбогдол өгөх хэрэггүй.

Загас: Биечлэн оролцсон үйл ажиллагаа амжилттай болно. Ажлын сонирхолтой арга хэлбэр нь зарим тохиолдолд бусдаас илүү үр дүнтэй байна. Бүхий л асуудалд бүтээлч сэтгэлгээгээр хандах хэрэгтэй. Өөдрөг бодол санаа бүх зүйлийн учрыг амархан олоход тань туслах болно. Харин өмнө нь амжилгүй үлдээсэн ажил бага зэрэг хүндрэл дагуулж мэднэ.