Цаг үеийн мэдээ

Тэнэгэр говийн бахархал болсон тэмээн сүргээ дэлхийд таниулах, алдаршуулах зорилготой зохион байгуулдаг тэмээчид, уяачид, говь нутгийн зон олны бахархалт баяр болсон "ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР"-ыг дотоодын жуулчдаас гадна гадаадын жуулчид, сурвалжлагчид олноор зорин иржээ. 

Олон улсад Тэмээний баярыг Тогтвортой аялал жуулчлалын жишиг загвар гэж үзэн дэлхийн хэмжээний томоохон агентлагууд сурвалжилдаг болсон нь аялал жуулчлалын хөгжилд төдийгүй эх орноо дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулж байна.