Цаг үеийн мэдээ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 820 дугаар тогтоолын дагуу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нийт 9 нэрийн тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл:

Дуудлагын худалдаа болох хугацаа, газар

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төв компанийн байрны хурлын зааланд болно.

Дэнчин байршуулах данс:   

Хүлээн авагч байгууллага: “БЗӨЦТС” ТӨХК РД: 2008904

Дансны дугаар: Хаан банк 5750320587

Гүйлгээний утга: Овог нэр, автомашины дугаар

Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2024 оны 02 сарын 25 -ны өдрийн 17:00 цаг хүртэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төв компанийн 209 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99058371, 99001229 утсаар авна уу.