Цаг үеийн мэдээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч нэгдүгээр сард 115 тусгай утас, чатбот, и-баримт аппликейшн, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөр дамжуулан нийт 459 иргэн хандсан байна.

Үүнээс 374 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 22 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 2 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 1 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 27 Иргэний гомдлыг хариуцах салбарт шилжүүлж, 33 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 8.785.000 төгрөгийн хохирол барагдууллаа. 

Ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх нь худалдаа үйлчилгээ, харилцаа холбоо болон СӨХ-той холбоотой асуудлаар иргэд, хэрэглэгчид хандсан байна.