Цаг үеийн мэдээ

2024 оны Хоёрдугаар сарын 04-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ өдөр бүхий л харилцаанд өөрийн давуу байдлыг мэдэрч байх болно. Энэ нь хийж буй ажлаа амжилттай дуусгахад таатай нөлөөлнө. Гэнэтийн ажил гарч мэдэх юм. Эсвэл ямар нэгэн зүйлийг шинээр сонирхож эхэлнэ. Таны ур чадвар эргэн тойронд байгаа бусад хүмүүсийг гайхшируулна. Өөрийн хүрээлэлд байгаа хүмүүсээ зөв тодорхойлоорой. 

Үхэр: Санаачилгатай бөгөөд шаргуу бай. Хувийн байр сууриа бэхжүүлэхэд таатай өдөр. Найз нөхдөөс тусламж авах хэрэгтэй бол нэрэлхэх хэрэггүй. Ихэнх үйл явдал таны хүссэнээр өрнөхгүй байж болно. Өөрчлөлт хийх гэсэн хичээл зүтгэл тань талаар өнгөрч мэднэ. Гэхдээ таныг хэн ч хуураагүй. Харин ч та бусдаас анхаарал халамж, сайхан сэтгэлийн дэм ихээр авах болно.

Хамтатгах: Холбоо харилцаа тогтооход таагүй өдөр. Бүх зүйлд анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй хандахыг од эрхэс сануулж байна. Ололт амжилтад тэгтлээ ихээр итгэж найдах хэрэггүй бөгөөд бүх зүйл таны хүсэл зоригоос хамаарах болно. Энэ өдөр сэтгэлийн хэт хөөрөл болон хий хоосон хов живээс болгоомжил. Бодлогогүй үг үйлдэл нь бусдад буруу ойлгогдох байдлыг гаргахад хүргэнэ. Зарим үүссэн нөхцөл байдал нь таны сэтгэлийг эмзэглүүлнэ. Гэхдээ өөрийн итгэл үнэмшлээ алдаж болохгүйг санаарай. 

Мэлхий: Энэ үед хувийн амьдралынхаа асуудлыг шийдэх хэрэг гарна. Эд хөрөнгөнөөс илүү таны гэр бүл, үр хүүхэд үнэ цэнтэй гэдгийг санаарай. Хувийн амьдралаа илүү хөгжил цэцэглэлтэд хүргэх хэрэгтэй бололтой. Амьдралын гол зүйлээ тодорхойлж чадсанаар цаашид явах зөв чиг шугамаа олно. Дотоод бодол санаагаа цэвэрлэх, шинэчлэхийг хичээ.

Арслан: Хуурмаг хандлага зонхилох тул өөртөө эргэлзэх бололтой. Аливаа шийдвэр гаргахдаа хайхрамжгүй хандах магадлал байгааг анхааруулж байна. Өөрийн боломжийн хэмжээнд амьдралаа өөрчлөх шийдвэр гаргана. Санхүү мөнгөний хэт зарцуулалтдаа хязгаарлалт хийж эхлэх цаг нь болсон байх. Хэчнээн тэвчих хэцүү байсан ч биеэ барьж хийх үйлдлээ хяна. Бусдыг даган дуурайж, өнгө мөнгөний хойноос бүхнээ зориулах нь тийм ч утга учиртай амьдрал биш шүү.

Охин: Таны ажил үйлс бүтэмжтэй байх тул сэтгэл санаа өөдрөг байна. Гэхдээ өнөөдөр ямар ч үйл ажиллагаанд хэт идэвх гарган зүтгэх хэрэггүй. Эрсдэлтэй арилжаа наймаанаас зайлсхий. Энэ нь танд алдагдал авч ирж болзошгүй. Та сонирхолтой хүнтэй танилцах байх. Харин та өөрийгөө зөв илэрхийлэх хэрэгтэй.

Жинлүүр: Өнөөдөр хувийн амьдралдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Хайртай дотнын хүмүүсээ аз жаргалтай байлгах зүйл бодож олоорой. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд эрч хүчтэй байх хэрэгтэй. Шинэ санаачилга амжилтыг авчирна. Од эрхсийн байрлал бодсон санаагаа биелүүлэхэд тус болно. Гаргасан төлөвлөгөөгөө биелүүлж чадна. Ажил хэрэгч хүмүүс янз бүрийн эрсдэл гарахгүй.

Хилэнц: Хувийн амьдралаа хойш нь тавих ажил гарч болно. Харин үүнээс болж хайртай хүн чинь сэтгэл дундуур байх бөгөөд хэрүүл маргаан, хий хардалт гарч болно. Хайрын харилцаанд сорилт, тэмцэл бий болно. Хэрэв та энэхүү таагүй байдлаас сэргийлж чадвал ойрын хугацаанд бүх зүйл хэвийн болно. Гэр бүлийн уур амьсгал аяндаа сайжирна. Хамгийн гол нь та тэсвэртэй, хүлээцтэй байх хэрэгтэй. 

Нум:  Гэнэтийн өөрчлөлт гарах өдөр. Аян замд гарах болон танихгүй хүмүүстэй харьцах бол болгоомж илүүдэхгүй. Мөн хэт ачаалал авахаас сэргийл. Өмнө нь эрүүл мэндийн байдлаа үл хайхарснаас болж ядаргаа тусч болзошгүй. Эрсдэлтэй үйл ажиллагаанд санхүүгийн алдагдал нүүрлэх төлөвтэй. Хуучинсаг арга барилаас татгалзаж болох ч шинэ өөрчлөлтөд эрсдэл гарна.

Матар: Шинэ хүрээлэл болон гэнэтийн учрал хүлээж байна. Сайхан мэдээ дуулах бөгөөд энэ нь таны гэр бүлийн харилцаанд таатай нөлөө үзүүлнэ. Хийхээр төлөвлөсөн ажлаа эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгөн эргэцүүлэн бодох зэрэгт таатай байна. Санхүүгийн хэмнэлтийг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Өндөр настай, хууч өвтэй хүмүүс эрүүл мэндээ анхаар. 

Хумх: Ирэх долоо хоногт эхлэх ажилдаа одооноос бэлтгэх хэрэгтэй болно. Энэ өдөр амьдрал ахуйдаа бий болгосон ололт амжилт бодож тунгаахад таатай. Ажилдаа хичээл зүтгэлтэй бөгөөд зохион байгуулалт сайтай хүмүүс түүнийхээ үр шимийг хүртэнэ. Гэрт тань гэнэтийн зочид айлчлан ирж магадгүй. Гэр бүлийнхэнтэйгээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, сэтгэл тайван амрах нь таны гол хүсэл байна. Ойр дотнын хүмүүсийнхээ санааг дэмжээрэй.

Загас: Шинэ танил болон сайн туслахууд таны төлөвлөсөн ажил хэргийг хэрэгжихэд тусална. Ажил хэрэгч байдал болон бусдыг байгаагаар нь хүлээн авах зан чанар нь сайн үр дүнг авчирна. Гэр орныхоо асуудлыг шийдвэрлэх шаардлага гарна. Гэр бүлийн хүмүүсийн хооронд үүссэн асуудлыг сайнаар шийдэх боломж хангалттай байна. Иймээс та өмнөхөөсөө илүү тэвчээртэй байхад бүх зүйл аяндаа бүтнэ.