Цаг үеийн мэдээ

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгийн Цаг Агаар, Орчны Тоон Загварчлал Судалгааны Хэлтсээс 2024 оны 3 дугаар сараас 5 дугаар саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна.

 3–5 дугаар саруудын уур амьсгал 

Агаарын температур III сард Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг 0...-6°С, бусад нутгаар -6...14°С хүйтэн байдаг бол IV сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -2...-8°С хүйтэн, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4...10°С дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 4 градус дулаан байдаг. Харин V сард Баян-Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн ихэнх, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…6°C, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 12...18°C, бусад нутгаар 6...12°C дулаан байдаг байна.

Хур тунадасны хувьд III сард Алтай, Хангайн нурууны өвөр, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм хур тунадас ордог бол IV сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 6–10 мм, бусад нутгаар 0–4 мм хур тунадас ордог. Харин V сард Хангай, Хөвсгөл,Хэнтийн уулархаг нутгаар 20 – 30 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0 – 10 мм, бусад нутгаар 10 – 20 мм ордог байна. 

2024 оны III сараас 2024 оны V сарын цаг агаарын мэдээ 

Гуравдугаар сард: Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0...-6°С, бусад нутгаар -6...14°С хүйтэн байдаг байна.

2024 оны 3 дугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0–1 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог байна.

2024 оны 3 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Увс, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сард: Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -2...-8°С хүйтэн, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4...10°С дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 4 градус дулаан байдаг.

2024 оны 4 дүгээр сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Баянхонгорын ихэнх, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0–1 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог байна.

2024 оны 4 дүгээр сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, Хэнтий, Дорнодын нутаг, Сэлэнгийн ихэнх, Төвийн зүүн, Говьсүмбэр, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.

Тавдугаар сард: Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд болон Төвийн зүүн хойд хэсгээр +2...+8°C, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар +15... +19°C, бусад нутгаар +10... +15°C дулаан байдаг. 

2024 оны 5 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 21–30 мм, Их нуурудын хотгор, Алтайн өвөр говь, болон говийн бүс нутгаар 4–10 мм, бусад нутгаар 12–20 мм хур тунадас ордог байна. 

2024 оны 5 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. 

Зөвлөмж

Агаарын дундаж температур: III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, IV дугаар сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. V сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас: IV сард төв болон зүүн аймгуудын нутаг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, III, IV сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад үеуудэд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.