Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Английн SKYTRAX олон улсын судалгаа үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 од” зэрэглэлийн нисэх буудал үнэлгээг авлаа.

SKYTRAX олон улсын cудалгаа, үнэлгээний байгууллага нь терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-ээс 5 оноогоор үнэлгээ хийдэг.

Энэхүү "4 од" зэрэглэлийг хангаснаар Франкфурт, Сидней, Лондоны Хитроу зэрэг нисэх  буудлуудын эгнээнд нэгдэж байна.