Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн “Хутагтын хурд” морин спорт, уяачдын холбооны 3 дугаар зөвлөгөөнд аймгийн 150 уяач оролцож байна. 

Энэ үеэр 2023 оны шилдэг уяач, шилдэг хурдан морь, шилдэг унаач хүүхэд, шилдэг холбоог шалгаруулж, шагналыг гардууллаа.

2023 оны шилдэг холбоо: 

 Иххэт сумын “Хэтийн хурд” морин спорт, уяачдын холбоо

 Шилдэг уяачид:

Эрдэнэ сумын уяач Г.Батсайхан

Дэлгэрэх сумын уяач Р.Буяндэлгэр

Мандах сумын уяач Б.Галхүү

Сайншанд сумын уяач О.Саруулбаяр

Өргөн сумын уяач Г.Ууганбаатар

Хөвсгөл сумын уяач Б.Эрдэнэболд

Сайхандулаан сумын уяач Н.Эрдэнэтөгс

Шилдэг морьд

Даланжаргалан сумын уяач Ч.Лхагвагэрэлийн Хээр азарга

Сайншанд сумын уяач О.Саруулбаярын Бор их нас

Дэлгэрэх сумын уяач М.Тайванбатын Хээр соёолон

Улаанбадрах сумын уяач Э.Оргилболдын Зээрд халзан хязаалан

Улаанбадрах сумын уяач А.Баттогтохын Хээр шүдлэн

Хатанбулаг сумын уяач О.Энхмэндийн Хээр даага

Шилдэг унаач хүүхдээр Өргөн сумын Б.Мөнгөншагай, Хөвсгөл сумын Э.Мөнх-Арвин, Мандах сумын Б.Азжаргал, Сайхандулаан сумын О.Эрдэнэбаяр, Дэлгэрэх сумын Б.Төрболд, Сайншанд сумын А.Мөнх-Ирээдүй, Э.Лхагва, Л.Энхсоёмбо, Эрдэнэ сумын Э.Номин-Эрдэнэ, Алтанширээ сумын М.Бат-Ирмүүн нар тус тус шалгарлаа.

Таны сурталчилгаа