Цаг үеийн мэдээ

2024 оны Хоёрдугаар сарын 05-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Идэвхтэй ажиллан, илүү чармайлт гаргах өдөр болно. Хийж дуусгалгүй үлдээсэн ажлаа гүйцээхийг хичээ. Ажлын хөлс цалин нэмэгдэх, шагнал урамшуулал авах зэрэг таатай нөхцөл байдал өрнөнө. Худалдаа арилжаа хийдэг хүмүүсийн хувьд орлого өсөн нэмэгдсэн үе байх болно. Гэхдээ аз туршсан ажил хийх, их хэмжээний өр зээл авахаас зайлсхий.

Үхэр: Бизнес эрхлэгч нарт ашигтай ажиллах өргөн боломж гарч ирнэ. Үйл ажиллагааны хүрээгээ тэлж ашиг орлогоо нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ. Гэхдээ аливааг өнгөцхөн харж шийдвэр гаргах юм бол буруудах магадлалтай. Энэ нь танд нэлээдгүй алдагдал, хохирол учруулах болно. Та жижиг сажиг зүйлийн хойноос хөөцөлдөлгүй хамгийн үр дүнтэй ажилдаа л бүх анхаарлаа хандуул. 

Хамтатгах: Гэнэтийн нөлөөнөөс болж хамтын ажиллагаа амжилт муутай болж мэднэ. Иймээс хамтрагч, түнштэйгээ харилцахдаа туйлын хянамгай хандахыг зөвлөж байна. Төлөвлөж байсан ажил хойшлогдох эсвэл өөр зүйл рүү анхаарал сарних байдал гарна. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал үүсэж мэднэ. Элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэй. 

Мэлхий: Ажил хэргийн харилцаанд үзэл бодол зөрөлддөг хүмүүстэй ширүүн маргаан өрнүүлэх магадлалтай. Иймэрхүү уур амьсгал өдрийн турш таныг таагүй байдалд байлгах болно. Энэ үед танаас ихээхэн тэвчээр шаардана. Хөрөнгө оруулалтын санал ирэх эсвэл үнэтэй эд зүйл худалдан авах шаардлага гарах бололтой. Гэхдээ аз туршсан үйл ажиллагаанд таагүй байна гэдгийг од эрхэс танд сануулж байна. 

Арслан: Биеийн хүч шаардсан ажил, хэцүү үүрэг даалгавар зэргийг хийх гэсэн хичээл мэрийлт сайн байна. Гэхдээ энэ нь жирийн үеэс илүү таныг ядраана. Амьдралын эрч хүч өндөр байгаа ч түүнийг зөв ухаалаг зарцуулах хэрэгтэйн илрэл юм. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтой тэмцэгч гэдгээ харуул. Өөрийн хүслээ хэрэгтэй үед илэрхийлж чадна. 

Охин: Өнөөдөр танд сэтгэл дотроо ажил төрлөө бүхэлд нь багтаах боломж гарна. Энэ боломжийг зөв оновчтой ашиглан ахицгүй болсон хамтын ажиллагаагаа сэргээхийг хичээ. Өөрт оногдсон ажлаа ч амжилттай болгож чадна. Аливаа бичиг баримттай холбоотой болон төрийн байгууллагатай хамтрах ажил төрлөө өнөөдөр амжилттай хийж гүйцэтгэх болно.

Жинлүүр: Шинэ боломж нээгдэж байна. Энэ үед өөрийн үзэл бодлыг хэн нэгний заавраар өөрчлөх хэрэггүй. Танд ч сайн удирдагч байх боломж бий гэдгийг од эрхэс сануулж байна. Танд ямар нэгэн сонирхолтой үйл явдал болох гэж байгаа мэт мэдрэмж төрөх болно. Зөн совин бүр биелэх боломжгүй болохоор одоогийн нөхцөл байдалд итгэлтэй бус байна. Гэхдээ энэ өдөр аз тохионо.

Хилэнц: Энэ өдөр эрч хүч өндөр байх болно. Ажил хэргийн зөв харилцаа урам зориг нэмнэ. Эргэн тойрныхонтойгоо эелдэг зөөлөн хандсанаар өөрийгөө зөв талаас нь нээн харуулж чадна. Гэхдээ нэг хэвийн уур амьсгалд удсан бол ажил гараас гарахгүй, байрандаа эргэлдэн үр бүтээл тааруу болно. Хайртай хүнтэйгээ хамт суугаад өөрийн нөхцөл байдлыг зөв талаас нь олж харахыг хичээ. Ганц бие хүмүүс хувийн харилцаандаа анхаар. Хүсэн хүлээсэн хүн тань ойрхон байж мэднэ. 

Нум: Өнөөдөр төлөвлөсөн ажил санаснаар тань бүтэхгүй бололтой. Ажил хэргийн асуудлаас өөр зүйлд анхаарлаа хандуулахгүй байхыг хичээ. Зохицуулах ажил мундахгүй их байх болно. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд сайтар судлах шаардлагатай байна. Сахилга батыг тэвчээртэйгээр даган мөрдөхийг зөвлөж байна. Бизнес эрхлэгч нар бага зэргийн эрсдэл хүлээж болзошгүй.

Матар: Сэтгэл санаа тавгүйтнэ. Энэ нь гэнэтийн таагүй мэдээтэй холбоотой байж болно. Таны ааш зан ойр тойрон болон гэр бүлийн хүмүүсээ өдөржин тавгүйтүүлэх магадлалтай. Нөхцөл байдал хурцадмал түвшинд биш байгаа тул аль болох ухаалгаар бүхнийг шийдвэрлэхийг хичээ. Хэт дэвэргэн зантай хүмүүс бусдыг үл тоон, дураараа авирласнаар хүсээгүй байдлыг бий болгоно. Өндөр настай хүмүүс биеийн байдлаа анхаар.

Хумх: Энэ өдөр ажлын арга барил эсвэл амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүснэ. Ажил ба ар гэр аль аль тал дээр өөрийн харах өнцөг болон байр суурь зэрэг бодит өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Шинэ соргог мэдээ мэдээллээр өөрийгөө цэнэглэ. Ажил мэргэжлийн хувьд ахисан түвшинд гарах шаардлагатай болно. Хайр дурлалын харилцаанд хөнгөн хуумгай хандах хэрэггүй.

Загас: Холбоо харилцаа болон хуучны дурсамж сэргэсэн өдөр болж өнгөрнө. Таны сэтгэлдээ бодож явдаг эсвэл удаан уулзаагүй хүнтэйгээ уулзах болно. Өдрийн ихэнх цагийг зугаатай бөгөөд идэвхтэй өнгөрүүлэх боломжтой. Ихэнх хүмүүс хийж бүтээх зорилгоо тодорхой болгоно. Харин залуу хүмүүс санамсаргүй алдаа гаргахаас болгоомжил. Зарим гаднын нөлөө таны анхаарлыг буруу тийш татах гэж оролдох болно.