Цаг үеийн мэдээ

Төв аймаг, Баянхангай сум Хөшөөт багийн "Цэнгээгийн худаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т суудлын автомашинаар зорчиж явсан иргэд сураггүй болсон тухай дуудлагыг 02 сарын 04-ний өдрийн 03:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Приус-41” загварын суудлын автомашинаар зорчиж явсан иргэн С /48 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/, Х /13 настай, эрэгтэй/, А /12 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 06:30 цагт тус сумын Хөшөөт багийн "Гэзэггүй-Ар" гэдэг газарт автомашин нь цасанд суусан байсныг олж, автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж, 4 иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн байна.