Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа 2" хорооллын ....  дүгээр байрны урд Жалга руу 3 зорчигчтой автомашин унах гээд байна гэсэн дуудлагыг 02 сарын 04-ний өдрийн 19:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /53 настай, эрэгтэй/, Э /50 настай, эмэгтэй/, Б /15 настай, эрэгтэй/ нар “Тоёота Приус-41” загварын автомашинтай зорчиж явахдаа гулгасны улмаас 4-5 метрийн гүнтэй жалганы ирмэг дээр тэгнэсэн байсныг  ажиллаж автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон байна.