Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний музейд хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, сар шинийн баярт зориулсан “Монгол цагаан сар” тусгай үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. 

“Монгол цагаан сар” үзэсгэлэнгээр монголчуудын уламжлалт зан үйл, шүтлэг бишрэл, идээ ундааны соёл, мэндлэх хүндлэх ёсон, уламжлалт тоглоом наадгай зэрэг олон зан үйлийг залуу хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдах үе үеийн урчуудын бүтээж буй болгосон өв соёлыг сурталчлах, үзмэрийн хийц, үүрэг, зориулалтын талаар таниулах 100 гаруй түүх, соёлын үзмэрийг дэлгэн үзүүлнэ. 

Үзэсгэлэн 4 дүгээр сарын 10-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй үйлчлэх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.